МОНГОЛЫН СПОРТЫН АНХНЫ ТӨРӨЛЖСӨН ВИДЕО ПОРТАЛ
Захиалга

Х

 
Сайтын тухай

Олон улсын спортын сэтгүүлч, Хангайхан овогт Надмидцэрэнгийн Тамир нь энэхүү сайтыг олон жилийн нөр их хөдөлмөр, хувийн видео бичлэгийн арвин цуглуулга дээрээ үндэслэн үүсгэн байгуулав.Олимпийн наадам,ДАШТ,Азийн болон зүүн Азийн наадам,Азийн АШТ,олон улсын томоохон тэмцээн,улс, хотын аварга шалгаруулах тэмцээнүүдийг сурвалжлан,өөрийн гэсэн өнгө аястай олон зуун нэвтрүүлэг,тойм сурвалжлага,мэдээ мэдээллүүдийг үзэгч олондоо хорь гаруй жилийн туршид тасралтгүй бэлтгэсээр ирсэн энэ эрхэм,дахиад л их спорт руу та бүхнийг уруу татах нь.Тэрээр Цэнхэр гаригийн,Шинэ цагийн,Оддын,боулингийн гэсэн тодотгол нэр,өргөн далайцтай мэдлэг,өвөрмөц дуу хоолой бүхий тайлбараараа спорт сонирхогчдын хэзээний танил болсон нэгэн.Монголын спортын түүхийн хуудас,агуу их спортын ертөнцөөр хамтдаа аялцгаая.Таныг ердөө ч уйдаахгүй.